Сайхан станцын танилцуулга
сайхан станцын танилцуулга
Өмнөговь аймгийн Булган сумын Цаг уурын Сайхан өртөө 1961 онд БНМАУ-ын Ус цаг уурын хорооны даргын 1961 оны 2-р сарын 10-ны тушаалаар 01:00 цагаас 3-р зэргийн цаг уурын станцаар ажиллаж эхэлсэн. Өөрийн орон нутгийн цаг агаарын онцлог байдлаар шинжилгээний ажлаа хийж мэдээг Улаанбаатар хотод 3 цаг тутамд олон улсын харилцаанд 6 цаг тутамд дамжуулж байна . 2014 оны 10 сарын 31-ний өдөр тус өртөөнд цаг уурын АWS-310 автомат станцыг суурьлуулсанаар хэмжлийг тастралтгүй автоматаар хийж мэдээллийг ажиглагч тэмдэглэн авч кодлон мэдээ дамжуулж байна .
Өртөөний дарга С.Түмэнжаргал техникчээр Б.Алтантуул Б.Хонгорзул Г.Цэнд-Аюуш Д.Оджаргал нар ажиллаж байна .