ХАНБОГД ЦАГ УУРЫН ӨРТӨӨНИЙ ТАНИЛЦУУЛГА

11

ХАА-н цаг уурын харуул 1965.02.01-нд ИХ БУЛАГ нэртэйгээр байгуулагдсан. Цаг уурын товчооны даргын 1965 оны 30 тоот тушаалаар Ханбогд нэртэй болсон.

Харуулын анхны ажиглагчаар 1965.02.1-нээс Д.Хургаа, 1968.7.31-нээс С.Увш, 1971.8.1-ээс С.Чулуунцэцэг, 1975.1.17-оос А.Дашдулам нар ажиллаж байсан.

1975.11.19-нд станц болон өргөжсөн. Станцын анхны даргаар Б.Нацагдорж, ажиглагчаар П.Энэбиш, С.Чулуунцэцэг, А.Дашдулам нар ажиллаж байв.

Энэ өртөөнөөс Алтан гадас одонт Г.Төмөрсүх, Д.Цэндсүрэн, Хөдөлмөрийн хүндэт медальтан Б.Түмэнжаргал, А.Дашдулам нар, Байгаль орчны тэргүүний ажилтан Х.Энэбиш, Д.Цэндсүрэн, Б.Түмэнжаргал, Б.Дулмаа П.Энхцэцэг 1984 оны Аймгийн хөдөлмөр соёлын аварга А.Хажидсүрэн, аймгийн начин Т.Түмэндэлгэр гэх мэт улс аймгийн алдартнууд төрөн гарсан.

Станц болсон цагаас эхлэн механик багажаар хэмжилт хийж байгаад 2015 оны 12 сарын 15-наас эхлэн “AWS 310” цаг уурын автомат станцыг байрлуулан агаар, хөрсний температур, салхи, чийгшил, даралт, хур тунадасны хэмжээ зэргийг автомат багажаар хэмжиж нар, үүл түүний хэмжээ төрөл суурийн өндөр, цаг агаарын үзэгдлийг нүдэн баримжаагаар тодорхойлдог.

Мөн Хөдөө аж ахуй (ХАА)-н цаг уурын ажиглалт болох бэлчээрийн ургамлын өсөлт хөгжлийн үе шатууд, ургамлын өндөр, ургалтын байдал, гэмтэл, бүрхэц, ургац, мэрэгч хортон амьтдын судалгааг гаргаж ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлж буй талаар, усан хангамж, малын бэлчээрлэлт түүнд гарсан өөрчлөлтүүдийн тухай тойм бичиж үйлчилж байна.

 

Цаг агаарын бодит байдлын мэдээг хоногт 8 хугацаагаар /8, 11, 14, 17, 20, 23, 02, 05 цагуудад/ ажиглаж, УЦУОШТөвд дамжуулахын зэрэгцээ 1 хоног, 5 хоног, 7 хоног, сар, жилийн урьдчилсан мэдээ, анхааруулга, сэрэмжүүлэг мэдээг цахим хэлбэрээр болон нүүр номын хуудсаар дамжуулан Ханбогд сумын төрийн байгууллага, ард иргэд, аж ахуй нэгж, малчдад түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.

Одоогоор өртөөний ахлах техникчээр И.Ганчимэг техникчээр П.Энхцэцэг Б.Наранчимэг П.Соёлмаа Г.Банзрагч гэсэн бүрэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна

Хуваалцах :