Цогт-Овоо өртөөний тайлцуулга

20

Цогт-овоо  сумын  цаг уурын өртөө нь 1962 оны 07-р сард бүрэн төхөөрөмжлөгдөн  станцын дарга-1 Ажиглагч 3-тайгаар туршилтийн ажиглалт хийж байгаад мөн оны  08 сараас олон улсын мэдээ солилцооны  сүлжээнд  орсон. Энэ үеэс  хойших  61 жилийн  хугацаанд  тасралтгүй  үйл ажиллагаа явуулж. 2012оны 9 сараас АWS-330 автомад холбогдсон. Тус өртөөг байгуулагдсанаас хойш өнөөг хүртлэх хуацаанд ажиллаж ирсэн хүмүүсийн хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд тус өртөө оны ажлаараа аймагтаа  тэргүүн байр эзэлсэн ба 2011оны ажлаараа “Улсын тэргүүний өртөө”, 3жил дараалан аймагтаа тэрүүлж байсан , сумын  “Тэргүүний байгууллага”-аар шалгарч , Ц.Болд, М.Бээжинхүү Ж.Насанцэцэг, Ц.Дуламсүрэн, Б.Энхтуяа, Д.Нэргүй, А.Алтансувд нарын ажил,мэргэжлээрээ тэргүүний хүмүүсээрээ  хамт олон нь  бахархаж  байдаг билээ.

   Одоо өртөөний даргаар А.Эрдэнэчимэг,  техникчээр  П.Оюунмаа, Ц.Гүрханд, Г.Сэлэнгэ, М.Уранзаяа нар ажиллаж  байна. Бидний эрхэм  зорилго  Цаг агаар, уур амьсгал орчны төлөв байдлын урьдчилсан болон горимын мэдээ, мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангах. Цаг агаарын болзошгүй  аюул гамшиг орчны бохирдлоос учирч болох эрсдэлийг багасгах мэдээллийг бүрдүүлэх .Цаг  агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх, анхааруулга мэдээ болон 1,5,7 ,сар,урьдчилсан мэдээг хурдан шуурхай ,үнэн зөв  хэрэглэгчдийг хангах.

Хуваалцах :