ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НОЁН СУМЫН ХАРУУЛЫН ТАНИЛЦУУЛГА

21

Ноён сумын ХАА-н цаг уурын харуул 1964.03.14-ны өдөр Хөвүүн нэртэй байгуулагдаж Цаг уурын товчооны даргын 1965 оны 30 тоот тушаалаар Ноён ХААн цаг уур болж өөрчлөгдсөн. Тус харуул нь 1989.0.1.01-нээс эхлэн Байгаль орчны хэсэг болон нэрлэгдэж байснаа 1991.01.01-ээс Байгаль орчны хяналтын хэсэг болсон. 1994.01.01-ээс ХАА-н цаг уурын харуул гэсэн хуучин нэрээрээ нэрлэгдсэн. Байгаль хамгаалагчаар Ч.Гончиг, Ц.Буяндэлгэр, А.Чоймбол нар ажиллаж байсан. Харуулын анхны ажиглагчаар 1964.03.14-нөөс Цэмбэлийн Долгор, 1968.07.10-аас Дэржидийн Нүдэн, 1992.01.12-ноос Мөнхнасангийн Болормаа, 1992.07.01-нээс Баатарын Уранчимэг, 1995.01.01-ээс Лучингийн Туул, 2002.02.01-ээс Бямбаагийн Уранчимэг, 2007.01.01-ээс Уранчимэгийн Алтанзул нар ажиллаж байна. У.Алтанзул нь ажиллаж байх хугацаандаа идэвхи санаачлагатай  ажиллаж  сум орон нутгийн удирдлагуудтайгаа хамтран ажилласны үр дүнд анхны харуулын байрыг бариулж чадсан байна. Цаг уурчаар ажиллаж байх хугацаандаа ажил хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж Б.Уранчимэг, У.Алтанзүл нар Байгаль орчины тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдаж байсан байна.

      Б.Уранчимэг

-           Өмнөговь аймгийн хурлын Жуух бичиг                 2015 онд

-           Байгаль орчины тэргүүний ажилтан                      2018 онд

-           Өмнөговь аймгийн хурлын Жуух бичиг                 2020 онд

          У.Алтанзул

-           НОЁН СУМЫН 90 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ       2013.07.23.

-           БОНХЯ-ЖУУХ БИЧИГ                                                     2014.03.10.

-           ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ                                                      2018.03.08.

-           БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН                     2019.03.21.

-           СУМЫН 9 АЛДАРТАН                                                    2020.12.25.

-           ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН            2022.12.12.

-           НОЁН СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДИАЛ                  2023.07.21.

-           Тэргүүний харуулын ажиглагч                                       2024.02.10.

Хуваалцах :