Манлай станцын танилцуулга
Манлай станц танилцуулга
Манлай суманд анх 1962 оны 06 сарын 17нд тус харуулыг байгуулан цаг агаарын ба ургамал зүйн ажилалт хийж сум ХАА-н байгууллагад үйлчилж ирсэн.
1988 оноос цаг уурын харуул нь БОХэсэг болж өргөжин 3 хүний орон тоотой ажиллаж байгаль орчныг хамгаалах унаган төрхөөр нь байлгах хүндэт үүрэг хүлээсэн юм. Иймээс хэсгийн дарга ойн хамгаалагч ажиглагч гэсэн орон тоотойгоор ажилласан.
Тус станц нь 1990 оны 10 сард 4-р зэргийн станц орон тооны хувьд 5н орон тоотойгоор ашиглаж хоногт 8 хугацааны ажиглалт хийж мэдээг бүрэн дамжуулан өгч ажиллаж станцын ахлах техникч Маамын Бээжинхүү ажиглагч техникч Сумъяагийн Алтанчимэг, Намжилдоржийн Цолмонжав, Парвааны Батхүү, Бээжингийн Нэргүй нар ажиллаж байжээ.
Өдгөө өртөөний дарга: А.Одонтуяа Техникч: Л.Мөнхтөр Э.Нямжаргал О.Цамба Б.Дандар гэсэн бүрэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Манай хамт олны үндсэн гол зорилго нь:
Аюулгүй тав тухтай орчинд шинжилгээ, мэдээлэл үйлчилгээ, судалгааны ажлаа үнэн бодьтой чанартай хийхэд оршино.